НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Жаргалант суманд үлдсэн хун шувуудыг ирэх зун хүртэл хүлэмжид тэжээнэ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Байнцагаан" нуурт зургаан хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.

Улмаар дуудлагын дагуу өнгөрсөн сарын 28-ны өдөр Жаргалант сумын байгаль хамгаалагчид таван хун шувууг сумын төвд авч ирсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тус таван хун шувууг цаашид яах талаар Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Түмэнжаргалаас тодрууллаа.

Тэрбээр "Намар манай Байнцагаан нуурт ирсэн зургаан хун шувуу намар буцалгүй үлдэж, нэг хун эндэж, үлдсэн таван шувууг сумын төвд авчирсан. Тухайн хун шувуудыг сумын хүнсний ногоо тарьдаг хүлэмжид байршуулсан. Ирсэн шөнөө нэг хун эндэж, одоогоор дөрвөн хун шувуу үлдсэн. Сумын байгаль орчны ажилчид хивэг зэргээр хооллож, асарч байгаа. Хун шувуудыг ирэх зун хүртэл дулаан хүлэмжид байлгаж тэжээхээр төлөвлөсөн. Ямар нэг тийшээ тээвэрлэн шилжүүлэх зүйл яригдаагүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button