Гадаад мэдээДЭЛХИЙ

Stranger Things цувралын тавдугаар улирал “Netflix”-ийн рекордыг эвдлээ

Ихээхэн хүлээлт үүсгээд байсан Stranger Things цувралын тавдугаар улирал өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Тэгвэл тус цуврал “Netflix” дээрх англи хэл дээрх уран бүтээлүүдийн рекордыг эвдсэн байна. Тодруулбал Stranger Things-ийн тавдугаар улирал эхний таван хоногтоо 59.6 сая үзэлт авч хамгийн их үзэлттэй англи хэл дээрх киноны дебют болжээ. Харин бүх хэл дээрх кинонуудын гурав дахь хамгийн том дебют болж Squid Game цувралын хоёр болон гуравдугаар улирлын ард жагссан байна.

2022 онд Stranger Things-ийн дөрөвдүгээр улирал эхний гурван өдөртөө 22 сая үзэлт авч байсан юм. Тавдугаар улирал цацагдахын өмнөх өдөр Stranger Things-ийн бусад бүх улирал “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй арван уран бүтээлүүдийн жагсаалтад оржээ. Үзэгчдийн урсгал нэмэгдэнэ гэж таамагласан “Netflix” урьдчилж арга хэмжээ авсан ч гэсэн тавдугаар улирал цацагдах үед серверүүд нь хэсэг хугацаанд гацсан байна. Тус цуврал анх 2016 онд гарсан даруйдаа хит болж үзэгчдийн байлдан дагуулсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button