Гэмт хэрэг

Хилийн хоригтой З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдов

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал лхагва гарагт болов.

Тухайлбал, /2025-12-03/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүх хуралд улсын яллагч Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх нар оролцсон. Гэсэн ч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч хойшлуулж өгөхийг хүссэнээр шүүх хурал дахин хойшлогдов. Ингэснээр уг хоёр этгээдэд холбогдох шүүх хурал долоо дахь удаагаа товлогдож буй юм.

Эргэн сануулахад, тэдний хэргийг өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүж, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт холбогдогч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан юм.

Холбогдсон хэргийн зүйл анги- Эрүүгийн хуулийн 22.1-3

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button