НИЙГЭМ

Д.Эрдэнэбилэг суллагджэ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас шалгаж буй. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр буруутган 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон билээ.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг, О.Орхон, Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорт Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ илгээсэн байдаг. Прокурор хүсэлтийг Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Шүүгчид АТГ, Нийслэлийн прокурорын газрын гаргасан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлт хууль зүйн үндэслэлтэй байна хэмээн үзсэн. Түүнийг 30 хоног шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байсан юм. Тэгвэл өчигдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргасан байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button