Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. Энэтхэг улсад айлчлахаасаа өмнө өгсөн тэрхүү ярилцлагадаа Путин “Бид энэ газар нутгийг цэргийн хүчээр чөлөөлнө эсвэл Украины цэргүүд ухарна” гэж хэлсэн байна. Донбасс нь Донецк, Луганск мужийн газар нутгийг хамардаг бүс нутаг. Одоогийн байдлаар Украин Донецкийн 5 мянга орчим км квадрат газар нутгийг эзэмшдэг юм.

Киев тал Донбассаас цэргээ ухраахыг эрс эсэргүүцэж байгаа юм. Москва дайны талбарт хяналтдаа авч чадаагүй газар нутгийг өгөхийг хүсэхгүй байгаа гэдгээ Украины тал мэдэгдэж, өөрсдийнх нь эхлүүлсэн дайны төлөө шагнаж болохгүй гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн. Одоогийн байдлаар ОХУ Украины Крымийн хойг, Луганск, Донецкийн 80 гаруй хувь, Херсон, Запорожьегийн 75 орчим хувь эзэмшдэг. Мөн Харьков, Сумы, Николаев, Днепропетровск мужийн багахан хэсгийг хяналтдаа авсан.

Дайныг дуусгах хэлэлцээний хүрээнд ОХУ АНУ-тай ярилцахдаа Донбасс бүсийг бүрэн хяналтдаа авах хүсэлтэй байгаа гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн юм. ОХУ 2022 онд Луганск, Донецк, Херсон, Запорожье мужуудыг өөрсдийн газар нутаг гэж зарласан. Үүнийг нь Европын холбоо болон Киев эсэргүүцдэг билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мэдрэл чи ялахгүй ээккк

Холбоотой мэдээ

Back to top button