Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ

ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat руу нэвтрэхийг хориглож, Apple компанийн видео дуудлага хийдэг Facetime үйлчилгээнд хязгаарлалт тавьсан байна. Роскомнадзор мэдэгдэл хийхдээ тус хоёр аппликейшныг террорист үйл ажиллагаа зохион байгуулах, гэмт хэрэгтнүүдийг элсүүлж авах, залилан мэхлэх зэрэг бусад гэмт хэргүүдийг үйлдэх зэрэг зорилгоор ашиглаж байна гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын эрх баригчид цахим тоглоомын платформ болох Roblox-д хандахыг хориглож буйгаа мэдэгдсэн. Энэ алхам нь хүүхдүүдийг хууль бус контент үзэх, хүүхдүүдтэй холбогдон уулзах гэж оролддог педофилуудаас хамгаалах зорилготой гэжээ. Аравдугаар сарын байдлаар Roblox нь ОХУ дахь хоёр дахь хамгийн их хэрэглэгчтэй тоглоомын платформ байсан юм.

Украины дайн эхэлснээс хойш ОХУ интернэт хэрэглээнд тавьдаг хяналтдаа чангатгасан. Тодруулбал Youtube, WhatsApp, Instagram болон Telegram-д хязгаарлалт тавьсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button