УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэтгэвэртээ гарсан хурандаа Т.Нарантуяаг ТТАХНЭ-ийн даргаар түр томилжээ

Ардчилсан намынхны томилгоогоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга болж байсан дэд хурандаа Н.Одонгуаг өнгөрсөн сарын эхээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр, эл албанд нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа багагүй хэл аманд өртсөн.

Тэгвэл Н.Одонгуагийн оронд тус эмнэлгийн даргын үүргийг түр гүйцэтгэгчээр хурандаа Т.Нарантуяаг томилсон байдаг. Гэвч тэрбээр энэ оны гуравдугаар сарын 21-нд төрийн тусгай албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарахдаа Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Нэмж мэдээлэхэд, “МИАТ” ТӨХК-ийн Дэд захирал асан Н.Ганболдын гэргий аж.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бол ХЗДХЯ-нд харьяалагддаг эмнэлэг. Энэ утгаараа сайдын томилгоо энэ эмнэлгийг тойрдоггүй билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТААНУУД ТЭГЭЭД ЯАХ ЮМ БОЛИУЛЖ ЧАДАХ УУ? ҮГҮЙ ГЭЛЭЭ ТЭГВЭЛ УДАХГҮЙ ЖИНХЛЭЭД ЭНЭ ЭМНЭЛГИЙГ УМРУУЛААД БАЙЖ ДЭЭ ТОМИЛГОО ГЭЖ ҮНЭХЭЭРИЙН ГОЁ АЖИЛ ШҮҮ.

Хэн нэгэн
Хэн нэгэн

Нарантуяа хурандаадаа баяр хүргэе, ТТАХНЭ-ээ сэвхийтэл босгоод ирэх чадалтай удирдагч даа. Одонгуа нь ёстой нэг намын томилгоогоор ирсэн төрийн албыг төрлийн алба болгосон цэргийн цолыг уландаа гишгэсэн хамт олныг бутаргасан хүн байсан даа.

Зочин
Зочин

За ашгүй дээ. Эрүүл мэндийн салбарт намын томилгоо үнэхээр хэрэг алга. Мөрөөрөө ажлаа хийж эмнэлгийн ажилчдыг намын томилгоогоор ажлаас шахаж гаргах, тэтгэвэрт суулгах асуудал улам ихсэж байна. Энэ хүн тэгэж шахагдаж л ажлаа өгсөн. Одоо эргээд ажлаа мэддэг хүн очсонд талархаж байна. Амжлт хүсье.

Зочин
Зочин

Ажлаа авсан даруйдаа ажилчдынхаа хоолыг хасаж, илүү цагийн мөнгийг хасаж, үг үйлдлээрээ доромжилж ёс зүйгүй үйлдэл шийдвэр гаргаж буй хүн.
Өмнө нь орлогч захиралаар ажиллаж байхдаа тендертэй холбогдож ашиг сонирхолтой ажилласан.
Эрүүл мэндийн салбарт хэн ч мэдэхгүй хүн бол Нарантуяа.

Зочин
Зочин

Одоол нэг эмнэлэг нь эмнэлэг шиг ажилхандээ амжилт хүсэе

Зочин
Зочин

Гоё томилгоо блсон байна

Холбоотой мэдээ

Back to top button