Путин өнөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Модитой хэлэлцэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт төрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр өнөөдөр /2025.12.05/ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Нью-Дели хотноо хэлэлцэнэ. Энэтхэг бол ОХУ-аас зэвсэг болон газрын тос их хэмжээгээр импортолдог орон юм.
Москва 2030 он гэхэд хоёр улсын хоорондын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Украины дайн эхэлснээр Европын орнууд ОХУ-аас эрчим хүч худалдан авахаа бууруулсан юм. Энэтхэг улс эсрэгээрээ хямд үнээр ОХУ-аас газрын тос худалдан авахаа нэмэгдүүлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш Украины дайныг дуусгахын тулд эрчимтэй ажиллаж эхэлсэн билээ. Тэр ОХУ-аас их хэмжээгээр газрын тос худалдан авдаг Энэтхэг, БНХАУ-д арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.
Ийм учраас Энэтхэг улс хэцүүхэн сонголтын өмнө ирээд байгаа юм. “Atlantic Council”-ийн ахлах судлаач Майкл Кугельман “Энэтхэг улс хэцүүхэн сонголтын өмнө ирсэн. Москва эсвэл Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх алхам хийвэл аль нэгтэй нь харилцаагаа ухраах эрсдэлтэй” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.