Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп сомаличуудыг “хог” гэсэн нь шүүмжлэл дагуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.12.02/ Сомали улсаас ирсэн цагаачдыг хог хэмээж, ирсэн газар руу нь буцаана гэж хэлсэн юм. Миннесота мужид амьдардаг сомаличууд засгийн газрын халамжийг луйвардаж байгаа гэх мэдээг сонссоныхоо дараа Трамп ингэж хэлжээ.

Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Цагаан ордонд хийсэн нэгэн уулзалтынхаа үеэр Африкийн зарим хогийн орнуудаас цагаачид хүлээн авч буйд гайхаж байна хэмээж байсан юм. Тухайн үед түүний энэ үг нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ удаа хэлсэн үг нь Ардчилсан намын хууль тогтоогчдоос шүүмжилсэн байна. Сенатын хорооны Ардчилсан намын гишүүн Жанна Шахин болон бусад хууль тогтоогчид түүний хэлсэн үгийг харь үндэстнийг үзэн ядсан хандлагатай, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэсэн юм.

Харин Цагаан ордон Трампын хэлсэн зүйлийг дэмжжээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс түүнтэй санал нэг байгаа гэдгээ илэрхийлж, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Трампын үгийг гайхалтай гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button