АНУ газар нутаг дээр Украинаас урваж магадгүйг Макрон Зеленскийд анхааруулсан гэв
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ газар нутгийн тал дээр урваж магадгүй гэдгийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд анхааруулсан гэж Германы “Der Spiegel” сэтгүүл мэдээлсэн байна. Европын удирдагчид саяхан Украины асуудлаар утсаар ярьсан талаарх мэдээллийг тус сэтгүүл олж авчээ. Тус дуудлагын үеэр Европын удирдагчид Вашингтон хэлэлцээрт хандаж буй байдалд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.
Макрон одоо явагдаж буй хэлэлцээ нь Украины хувьд томоохон аюул дагуулах боломжтой гэж хэлжээ. Германы канцлер Фридрих Мерз Зеленскийг маш болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлсэн байна. Мерз “Тэд бидэнтэй тоглоом тоглож байна” гэсэн аж. “Der Spiegel” мэдээлэхдээ тоглоом гэж хэлсэн зүйл нь энэ долоо хоногт АНУ-ын төлөөлөл Москвад очиж хэлэлцсэн тухай байсан гэж таамаглан бичжээ.
Финландын Ерөнхийлөгч Александр Стабб “Бид Украин бас Володимирийг энэ хүмүүстэй цор ганцаар нь орхиж болохгүй” гэж хэлсэн байна. Олон нийтийн өмнө Трампыг ихээхэн сайшаадаг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте хүртэл Стаббтай санал нэгдэж буйгаа илэрхийлэн “Бид Володимирийг хамгаалах хэрэгтэй” гэсэн аж.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ МУУ ХОХОЛ ҮНЭХЭЭР ГАНЦААРДАЖ АЛИНГАА АЛДАЖ БАЙНА ХӨӨШ ХӨГШӨӨН ЧИ МАНАЙ ПРОДАКШАНД ИРЭЭД АЖИЛЛААЧ ЖҮЖИГЧИН МЭРЭГЖЛЭЭРЭЭ БИ ЧАМАЙГ ЯАХ ВЭ? ТУСЛАХ НАЙРУУЛАГЧАА БОЛГОЖ БОЛОХ ЮМ.ГЭХДЭЭ НЭГ БОЛЗОЛТОЙ ГОЁ УКРИАН ХҮҮХНҮҮД АЦАР МЭЭМ ТОМТОЙ НАРИЙХАН БЭЛХҮҮСТЭЙ ДУР ТАВИХДАА ЭЙХ ТЫ ЕШЕ СИЛЬНЫЙ ТЫ ЛЮБИШЬ МЕНЯ ГЭЖ ҮГЛЭДЭГ БАЙХАД БОЛЧИХНО.ХА ХА ХА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ ИРАА АНДАА