АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. Бямба гарагт /2025.12.06/ тус хэлэлцээ дуусахад энхийн хүчин чармайлтад тодорхой ахиц гараагүй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ улсынхаа төлөөлөлтэй хамт АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нартай маш бодитой, бүтээлч хэлэлцээ хийлээ гэсэн юм. Тэрбээр Телеграм дээр “Украины тал жинхэнэ энх тайвныг тогтоохын тулд АНУ-ын талтай шударгаар хамтран ажиллахаа үргэлжлүүлнэ” гэж нийтэлжээ.
Одоо Зеленский даваа гарагт /2025.12.08/ Лондоныг зорьж, Европын холбоотнуудтайгаа хэлэлцэх төлөвтэй байна. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридих Мерцтэй уулзах юм. Макрон хэлэхдээ удирдагчид энхийн хэлэлцээрийг дүгнэн хэлэлцэнэ гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.