НИЙГЭМ
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэв

"Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээн, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ. Б.Эрдэнэбат нь “Чингис” бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан байдаг.
Тэрбээр их хэмжээний зээлээ эргэн төлөөгүй байгаа юм. Мөн Б.Эрдэнэбат нь 2017 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг шалгах үеэр албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчийн алгадан эсэргүүцэл үзүүлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.