СпортСПОРТ

Аварга, арслан, зааныг өвдөг шороодуулсан "Зоригтон" О.Чадалбат

Өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд Ардчилсан хувьсгалын 35, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан болсон. Тус барилдааныг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд гурвын даваанд хамгийн том цолтой бөхийг давсан бага цолтой бөхөд "Зоригтон" шагналыг олгодог уламжлалтай. Энэ жил тус шагналыг аймгийн заан О.Чадалбатад хүртээсэн юм.

Тэрбээр нэгийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг давсан бол гурвын даваанд Улсын заан Б.Батмөнхийг давж зориг ардчиллын хүрээлэнгийн "Зоригтон" шагналыг хүртсэн байна. Харин дөрвийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсон юм. Ташрамд, Отгонбаярын Чадалбат нь “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Баруун Жонон компанийн нэр дээр барилддаг.

Аймгийн заан О.Чадалбатын Улсын арслан Э.Оюунболдтой хийсэн хоёрын давааны барилдаан нэлээдгүй маргаан дагуулсан. Тус барилдааныг хөлийн цэцүүд буруу шийдвэрлэсэн хэмээн Э.Оюунболд шүүмжилж, бөхийн өргөөг орхиж гарсан. Тэрбээр "бөхийн холбоо энэ мэт байдлаар олон жил намайг шахаж, шударга бус хандаж байна" хэмээн шүүмжилсэн юм.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button