Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсан энхийн тохиролцоо нуран унах эрсдэл тулгарлаа. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хоёр талын хооронд нөхцөл байдал хурцдаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Тайланд, Камбож хоёр маргаантай хил дагуу цохилт өгсөн гэж бие биеэ буруутгажээ.
Тайландын Хааны агаарын цэргийн хүчин (RTAF) мэдэгдэл хийхдээ агаарын цохилтууд зөвхөн зэвсэгт хүчний дэд бүтцийг онилсон гэсэн юм. RTAF “Камбож улс хүнд зэвсэг болон цэргүүдээ байрлуулсан. Эдгээр нь Тайландын хилийн бүсэд аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа” хэмээсэн байна.
Камбожийн Үндэсний Батлан хамгаалах яам “RTAF”-ийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ. Тус яам “Өмнөх бүх хэлэлцээрийг хүндэтгэж, олон улсын хуулийн дагуу мөргөлдөөнийг энх тайвнаар шийдвэрлэх санаа дээр тулгуурлан Камбож хоёр удаагийн цохилтод огт хариу үйлдэл үзүүлээгүй. Нөхцөл байдлыг сонор сэрэмжтэй, маш болгоомжтойгоор хянаж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun