СПОРТ

“Хасын хүлэгүүд” БНСУ-ын “Changwon LG Sakers” багт хожигдож, 1:1 боллоо

EASL буюу Зүүн Азийн сагсан бөмбөгийн супер лигийн 2025-2026 оны улирлын тоглолтод оролцож буй “Хасын хүлэгүүд” баг өчигдөр БНСУ-ын “Changwon LG Sakers” багтай хоёр дахь тоглолтоо хийлээ.

Улаанбаатарт болсон эхний тоглолтод “Хасын хүлэгүүд” ялалт байгуулсан бол энэ удаа “Changwon LG Sakers” өөрийн талбайдаа хожил авлаа. Тоглолт 98-83 онооны харьцаагаар солонгосчуудын ялалтаар өндөрлөсөн. Хоёр багийн тоглолтын хожлын харьцаа 1:1 боллоо.

Зүүн Азийн сагсан бөмбөгийн супер лигийн “С” хэсэгт тоглож буй “Хасын хүлэгүүд” баг ирэх оны хоёрдугаар сарын 11-д Японы “Alvark Tokyo” багтай тоглоно. Энэ тоглолт Улаанбаатарт болох бөгөөд тоглолтын үр дүнгээс хамаарч цааш хасагдах шатанд өрсөлдөх баг тодрох юм. Одоогоор энэ хэсгийг Тайваны “New Taipei Kings” баг тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд” удаалж байна.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button