Гадаад мэдээДЭЛХИЙ

Болгарын засгийн газар еврог нэвтрүүлэхээсээ хэдхэн долоо хоногийн өмнө огцорлоо

Болгар улсын засгийн газар эсэргүүцлийн жагсаалын дараа огцорч буйгаа пүрэв гарагт /2025.12.11/ мэдэгдсэн байна. Тус улс хэдхэн долоо хоногийн дараа еврог нэвтрүүлж, Европын эдийн засгийн бүсэд гишүүнээр элсэх гэж байсан юм. “GERB” намын тэргүүлдэг эвслийн засгийн газар итгэл үзүүлэх санал хураалт явуулахаас хэдэн минутын өмнө огцорч буйгаа мэдэгджээ. Ерөнхий сайд Росен Желязков “Өнөөдөр явагдах итгэл үзүүлэх саналын өмнө засгийн газар огцорч байна” гэсэн юм.

Тус улсын иргэд өнгөрсөн долоо хоногт засгийн газрынхаа төсвийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн. Татварыг өсгөн, төсвийн зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг эсэргүүцсэн болгарчууд жагсаалаа лхагва гарагт /2025.12.10/ үргэлжлүүлсэн байна. Жагсаалын улмаас Болгарын засгийн газар 2026 оны төсвийн төлөвлөгөөгөө цуцалсан юм. Желязковын засгийн газар нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш зургаан удаа итгэл хүлээлгэх санал хураалтыг давж гарсан. Харин энэ удаагийн жагсаалд олон тооны хүн оролцсон нь нөхцөл байдлыг өөрчилжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дроноор авсан дүрснээс тооцоолж лхагва гарагийн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон гэх тоо баримт гарсан байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинха ха
зочинха ха

зөв. ЁХ д аль эрт орсон. сэтгүүлч буруу хэлж бна. гол нь татвар нэмэгдэх, еврог нэвтрүүлэхийн эсрэг жагсаад үр дүнд хүрсэн бна. хичнээн сайхан улс блаа одоо европын хамгийн ядуу улсын нэг бсон. дампуурч бгаа Ех с гарсан нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button