Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

АНУ-ын Хүнс ба эмийн захиргаа гэрт ашиглаж болох сэтгэл гутралын аппаратад баталгаа олголоо

АНУ-ын Хүнс ба эмийн захиргаа “Flow Neuroscience” компанийн бүтээсэн сэтгэл гутралыг эмчлэх аппаратад баталгаа олгосон байна. Тэрхүү аппарат нь гэртээ ашиглаж болох анхны сэтгэл гутралыг эмчлэх аппарат. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснээр АНУ-д сэтгэл гутралын түвшин сүүлийн арван жилд 60 хувиар өсөөд байгаа юм.

FL-100 нэртэй тэрхүү аппарат нь тархины сэтгэл санааг зохицуулдаг хэсэгт зөөлнөөр цахилгаан гүйдэл дамжуулдаг. Тус аппаратыг цахим хяналт дор ашиглах зориулалттай юм. Энэхүү төхөөрөмжийг 18 ба түүнээс дээш насныханд дунд болон хүнд хэлбэрийн сэтгэл гутралыг эмчлэх эсвэл хавсарсан эмчилгээнд ашиглана. “Flow Neuroscience” FL-100 аппаратыг 2026 оны хоёрдугаар улиралд АНУ-д нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Тус аппаратыг Европ, Их Британи, Швейцар, Хонконгт 55 мянга гаруй хүн ашигладаг байна. Олон улс дахь хэрэглэгчдийн 77 хувь нь гурван долоо хоногийн дотор шинж тэмдэг нь сайжирсан гэж мэдэгдсэн хэмээн “Flow Neuroscience” мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button