Гадаад мэдээДЭЛХИЙ

PSY-ийн агентлагийг цагдаа нар нэгжжээ

Дэлхий дахин Gangnam Style дуугаараа алдартай болсон уран бүтээлч PSY-ийг жортой олгодог эмийг хууль бусаар авсан хэргээр шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын хүрээнд Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаа нар түүний “P Nation” агентлаг болон машиныг нэгжжээ.

“P Nation” мэдэгдэл хийхдээ “Бид албаныхантай хамтран ажиллаж, цаашид хууль эрх зүйн журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авна” гэсэн байна. PSY 2022 оноос хойш Сөүлийн их сургуулийн эмнэлгээс Xanax, Stilnox нэртэй сэтгэцэд нөлөөлөх эмийг биечлэн очиж зөвлөгөө авалгүйгээр менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулах авсан гэж сэжиглэгдэж байгаа юм.

Xanax болон Stilnox эмийг нойрны эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутралыг эмчлэхэд ашигладаг. Донтолт үүсгэх өндөр магадлалтай байдаг тул Xanax, Stilnox-ийн жорыг авахын тулд өөрөө биеэр ирэх шаардлагатай байдаг аж.

Эх сурвалж: The Standard

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button