Нийгмийн
Гадаа агаар ямар байна вэ

2025 оны 12 дугаар сарын 11-ний 09:00 цагийн байдлаар хотын төв хэсэгт агаарын чанарын индекс 274 буюу дунд бохирдолтой байна.
Өнөөдөр өглөө 09:00 цагт МУИС-ийн Баруун бүсийн сургууль орчим буюу Ховд хотод агаарын чанарын индекс 563 буюу маш их бохирдолтой ангилалд байна.
Харин МУИС-ийн Зүүн бүсийн сургууль орчим буюу Чойбалсан хотод агаарын чанарын индекс 17 буюу цэвэр ангилалд байна. МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Агаар, орчны мониторингийн лабораторийн МУИС-ийн Баруун болон Зүүн бүсийн сургууль, МУИС-ийн Номын санд байрлуулсан агаарын чанарыг хэмжих багажийн мэдээгээр тус мэдээллийг бэлтгэж байгаа юм. Амны хаалт зүүж, эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.
Эх сурвалж: МУИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.