Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хоригоо цуцалж, Беларусь хоригдлууд суллалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын элч Жон Коалегийн зуучилсан хэлэлцээгээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко бямба гарагт /2025.12.13/ 123 хоригдол сулласан байна. Суллагдсан хүмүүсийн дунд Нобелийн Энх тайвны шагналтан Алес Беляцкий, сөрөг хүчний удирдагч Мария Калесникава нар багтжээ.

Хариуд нь АНУ Беларусийн калийн давсанд тавьсан хоригоо цуцлав. Кали нь бордоонд ордог гол бүрэлдэхүүн хэсэг юм. Беларусь нь калийн давсны дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч орон. Трамп энэ жил ажлаа хүлээн авснаасаа хойш Беларусьтай хэлэлцээ эхлүүлсэн. Лукашенко эсэргүүцлийн жагсаалыг дарж, ОХУ-ын Украинд хийж буй дайныг дэмжсэн тул барууны орнууд түүнтэй хэлэлцээ хийхгүй гэх байр суурьтай байдаг.

Коале “Reuters” агентлагт хэлэхдээ “Үлдсэн улс төрийн хоригдлуудыг суллаж чадна гэж би бодож байна. Хэрвээ нэг ч улс төрийн хоригдол үлдээлгүй суллавал хоригийн ихэнхийг цуцалж болно. Энэ нь шударга солилцоо гэж би бодож байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button