НИЙГЭМНийгэм мэдээ

Нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байхыг анхаарууллаа

24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button