2021 оны төрийн эргэлтээс хойш Мьянмар анх удаа сонгууль явуулна
2021 онд Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж Аун Сан Су Чигийн намаас засгийн эрхийг булаан авсан. Тэгвэл тус улс төрийн эргэлтээс хойш энэ долоо хоногт анх удаа сонгууль явуулах гэж байна. Зэвсэгт хүчний дэглэм ням гарагт /2025.12.28/ явагдах сонгуулийг ардчилал руу эргэж буй явдал хэмээн тодорхойлж буй. Гэвч үнэн хэрэгтээ тус сонгууль нь генералууд төлөөний нэр дэвшигчдээ гаргаж эрх мэдлээ хамгаалж үлдэх гэсэн зорилготой гэх шүүмжлэл явж байна.
Санал хураалтын эхний шат ням гарагт явагдана. Мьянмарын худалдааны нийслэл Янгон хот болон 100 гаруй тосгон эхний шатанд сонгууль өгнө. Дараагийн шат нь нэгдүгээр сарын 11-нд явагдах юм. Гурав дахь шатны санал хураалтын талаар ямар нэгэн мэдээлэл хараахан гараагүй байна. Сонгуульд 57 нам өрсөлдөнө. Гэхдээ тэдгээр намуудын ихэнх нь зэвсэгт хүчинтэй холбоотой гэгдэж буй. Зэвсэгт хүчний дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр нам тус сонгуульд хамгийн их нэр дэвшигч өрсөлдүүлж байгаа. Мөн зарим сонгуулийн тойрогт зөвхөн тус хоёр намын л нэр дэвшигчид өрсөлдөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Аун Сан Су Чигийн нам сонгуульд өрсөлдөхгүй. Сонгуулийн хянадаг “Anfrel” бүлэг мэдээлснээр 2020 оны парламентын сонгуульд өрсөлдсөн намуудын 57 хувь нь тарсан байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.