Сагсан бөмбөгийн дээд лигийн үнэ цэнэтэй тоглогч BMW брэндийн нэрэмжит шагнал хүртэнэ
Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд чухал ахиц гарч, BMW Mongolia компани Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг-ийн албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний дээд лигийн эрэгтэй , эмэгтэй Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал цаашид BMW брэндийн нэрэмжит болох аж.
Хамтын ажиллагааны гэрээнд BMW Mongolia компанийн захирал Б.Сувд, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар гарын үсэг зурж, талууд албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэхүү түншлэл нь Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийг илүү мэргэжлийн түвшинд хүргэх, олон улсын жишигт нийцсэн шагнал, урамшууллын тогтолцоог бий болгох, мөн бизнес–спортын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.