НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын тэмээн соёл, уралдааны холбооны тэргүүнээр Б.Батбаяр улиран сонгогдлоо

Монголын тэмээн соёл, уралдааны холбооны II их хурал боллоо. Тус хуралд долоон аймгийн 63 сумын 138 төлөөлөгч сонгогдон ирж оролцсон байна. Хурлаар холбооны Ерөнхийлөгчөөр Р.Сэддорж, холбооны Тэргүүнээр Б.Батбаяр, Дэд тэргүүнээр Н.Энхбат, Б.Чандмань, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхтулга, Ерөнхий менежерээр Н.Ариунсанаа, Хэвлэл, олон нийттэй харилцах менежерээр Т.Мөнхтөр нарыг сонгожээ.

Тэд ирэх дөрвөн жилд МТСУХ-г удирдан ажиллахаар томилогдож байгаа аж. Мөн энэ удаагийн хурлаар холбооны дүрэм, дагалдах журмуудийн шинэчлэл, шинэ бүтэц бүрэлдэхүүн зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд монголын тэмээчид нэг бодлого дор зангидагдан ажиллахаар болсноороо ач холбогдолтой болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button