Монголд анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг цогцост хийжээ

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын кадавр(цогцос) дээрх ахисан түвшний сургалтыг АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Д. Мөнхцэцэг, Б. Болорчимэг, Монголын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Д. Өнөржаргал ахлагчтай баг, Австралийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч Майкл Вин Виллямс ахлагчтай баг, Францын Олон улсын дурангийн мэс заслын төвийн багш Николас Бурдел, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн эрхлэгч Э. Баярмаа, Х.Батбаяр Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд Өргөө амаржих газрын дурангийн төвд эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр 49 эмч, таван сувилагч бэлтгэгдсэн бөгөөд үүнээс 14 эмч Франц, Австрали, Тайландад мэргэжил эзэмшжээ. Энэхүү Олон улсын хамтарсан сургалтаар эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар эмэгтэйн анатомийн нарийн бүтэц судас, мэдрэлийг ялгах, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын төвөгтэй оёдлыг тавих, зангидах техникт сургах, мэс заслын үед тохиолдох томоохон хүндрэлүүдийн үед авах арга хэмжээний тактик боловсруулах, эрхтний анатомийн бүтэц, мэдрэл, судас, зонхилох тохиолдох эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгүүдийн дурангийн тусламжтайгаар хийжээ. Тус сургалт нь Монголд төдийгүй дэлхийд эрчимтэй хөгжиж буй аргазүйг ашиглаж хийснээрээ давуу аж. Сургалтад хот, хөдөөгийн 25 эмч хамрагдсан бөгөөд эдгээр эмч нар нь эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшжээ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.