Гадаад

Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдаа хийх түр хэлэлцээрийн хуульд Путин гарын үсэг зурлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ), түүний гишүүн улсууд болон Монгол Улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа. Тус баримт бичигт хоёр орны төлөөлөгчид 2025 оны 6 дугаар сарын 27-нд Минск хотод гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийн хүрээнд хязгаарлагдмал нэр төрлийн барааг гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр харилцан экспортлох юм. 2024 онд хийсэн ОХУ-ын экспортын хэмжээ 2.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

2024 онд ЕАЭХ-ны тарифын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д хийсэн импорт ойролцоогоор 0.04 тэрбум ам.доллар байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол улс ЕАЭХ-нд орох гэрээ хийгдсэний дараа Оросоос бензин, түлш татваргүй орж ирэх ёстой юу?

Холбоотой мэдээ

Back to top button