Иран жагсаалыг дарах ажиллагаагаа эрчимжүүлж болно гэж анхааруулжээ
Арванхоёрдугаар сарын сүүлээр Иран улсад томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тус улс энэ долоо хоногт интернэт рүү хандах эрх, гадаадаас орж ирэх дуудлагуудыг хаасан юм. Үүний дараа жагсаалын үеэр нас барсан хүний тоо эрс нэмэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр нас барсан хүний тоо 400 давсан байна.
Тэгвэл Ираны эрх баригчид бямба гарагт /2026.01.10/ мэдэгдэл хийхдээ эрх баригчдын эсрэг жагсаалыг дарах ажиллагаагаа эрчимжүүлж болно гэх мессежийг өгчээ. Тус улсын Хувьсгалт гвардын алба үүсээд буй нөхцөл байдлыг террористууд буруутай хэмээж, засаглалын системээ хамгаална гэж амлажээ.
Ираны хамгийн сүүлийн хааны хүү Реза Палави жагсагчдад хандан үг хэлэхдээ шашны удирдагчдыг түлхэн унагаах бослого эхлүүлэхийг уриалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаа гэж анхааруулсан билээ. Тэрбээр бямба гарагт /2026.01.10/ өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Иран урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр эрх чөлөөг хүсэж байна. АНУ туслахад бэлэн” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.