Юн Сок Ёлоос болж уналтад орсон сөрөг хүчний нам нэрээ өөрчилнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарлаж, улсаа улс төр болон нийгмийн хямралд оруулсан. Тэрбээр үүнийхээ төлөө татан буугдаж, одоо бослого үүсгэсэн гэх хэргээр ял сонсох гэж байгаа. Түүнд цаазаар авах, бүх насаар нь хорих эсвэл албадан хөдөлмөр эрхлүүлэлгүй бүх насаар хорих ял оноох магадлалтай.
Түүний үйлдлээс болж уналтад орж, эрх баригч статусаа алдсан Ардын хүч нам ирэх сар нэрээ солих болсноо мэдэгджээ. Таван сарын дараа орон нутгийн сонгууль болох гэж байгаа тул тус нам имижээ өөрчлөх гэж оролдож байгаа юм. Тус намын дарга Жон Дун Хёк өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийхдээ Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласны өмнөөс уучлал гуйжээ.
Ардын хүч нам ирэх сард шинэ нэрээ тодруулах уралдааныг олон нийтэд нээлттэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тус нам өмнө нь 2020 оны есдүгээр сард нэрээ сольж, нийтдээ таван удаа нэрээ өөрчилж байсан юм.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.