Гадаад мэдээДЭЛХИЙ

Рейтинг маш өндөртэй байгаа учир Санаэ парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлана

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэгийн рейтинг маш өндөр байгаа тул ирэх долоо хоногийн чуулган эхлэхэд парламентын доод танхимыг тараахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа тэр ээлжит бус сонгууль зарлана. Одоогийн байдлаар түүний рейтинг 70 хувьтай байгаа юм.

Санаэгийн Либерал Ардчилсан нам Японы Инновацын намтай хамтран эвслийн засгийн газар байгуулсан. Японы Инновацын намын удирдагчдын нэг Хирофүми Ёошимүра “Ерөнхий сайд Санаэ парламентын ээлжит чуулганы эхний шатанд доод танхимыг тараахаар төлөвлөж байгаа гэж надад мэдэгдсэн” гэжээ. Санаэ шийдвэрийнхээ талаар даваа гарагт /2026.01.19/ хэвлэлийн бага хурал хийж илүү дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар Санаэгийн эвсэл парламентын доод танхимд цөөн тооны суудлаар олонхын статусыг эзэмшдэг юм. Рейтинг өндөр байгаа үедээ ээлжит бус сонгууль зарласнаар суудлынхаа тоог нэмж, олонхын статусаа бататгах боломжтой. Ингэснээр тэр хүссэн бодлогоо явуулахад илүү амар болно.

Эх сурвалж: Japan Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаант засаглалтай улс яахав, наад талын хэд яаж ч бужигнасан төр буюу эзэн хаан нь цаанаа дүнхийгээд л сууж байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button