Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын холимог оддын тоглолт өнөөдөр 17:00 цагаас “М Банк арена”-д эхэлнэ. Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцох аж. Хоёр багийн ахлагчаар Улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар оролцох юм байна.
Улсын арслан Э.Батмагнайн багт,
- Улсын харцага Б.Зоригтбаатар,
- Гавж Д.Нямсамбуу,
- Жүжигчин Х.Цасчихэр,Э.Мөнхтөр,
- Артист Rutuu,
- Шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул,
- Паралимпын аварга У.Сүрэнжав,
- Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ,
- Мисс Ц.Аззаяа нар багтжээ.
Харин Улсын арслан Б.Орхонбаярын багт,
- Юүтүбэр Б.Түшиг,
- Аймгийн хурц арсан Д.Алтанцоож,
- Контент бүтээгч Ким Бү Ёон,
- Шог зураач С.Цогтбаяр,
- Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн,
- Холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил,
- Мисс Э.Номинзул,
- Шатрын их мастер Т.Мөнхзул,
- Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан,
- Өсвөрийн тамирчин Э.Булгантамир нар багтсан байна.
Харин маргааш Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт болох юм. Тоглолтоор энэ жилийн холын зайн шидэлт, ур чадварын аваргууд тодорно.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud