Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласантай холбогдуулан 5 жил хорих ял сонслоо
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласантай холбоотой эхний хэргийг шүүх өнөөдөр /2026.01.15/ шийдвэрлэжээ. Тэрбээр мөрдөн байцаах явцыг саатуулах гэж оролдсон хэргээр 5 жил хорих ял сонсов. Тусгай зөвлөх Чо Юн Сүкийн удирдаж буй прокуроруудын баг Юн Сок Ёлд мөрдөн байцаах үйл явцад саад болох гэж оролдсон болон бусад зүйл ангиар 10 жил хорих ял оноохыг шүүхэд зөвлөөд байсан билээ.
Юн Сок Ёл өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийг хамгаалах албанд тушаал тушаал өгч, өөрийг нь саатуулах гэсэн мөрдөн байцаагчдын ажлыг тасалдуулсан хэрэгт буруутгагдаж буй. Мөн цэргийн онц байдал зарлах баримт бичгийг боловсруулж, онц байдлыг цуцалсны дараа устгасан гэж буруутгагдаад байсан юм. Шууд дамжуулалтаар шүүгч Бэк Дэ Хюн хэлэхдээ гэмт хэргийн чанар ноцтой ч гэсэн Юн Сок Ёл хийсэн зүйлдээ огт гэмшээгүй гэжээ.
Тэрбээр бослого гаргах гэсэн хэмээх өөр нэг эрүүгийн хэргээр ял сонсоно. Прокурорууд түүнд тус хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноохыг шүүхэд зөвлөсөн байгаа. Шүүх хоёрдугаар сарын 19-нд шийдвэрээ гаргана.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud