Гадаад мэдээДЭЛХИЙ

Тэрбумтнууд төрийн албанд гарах магадлал бусадтай харьцуулахад 4 мянга дахин их байдаг

“Oxfam”-ийн жил бүр гаргадаг тэгш бус байдлын тайлан нийтлэгджээ. Тус тайланд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс улс төрийн эрх мэдэл гарах нь бусадтай харьцуулахад хавьгүй өндөр байдаг гэдгийг харуулсан байна. 2023 онд дэлхий дээр 2,027 тэрбумтан байдгаас 74 нь засгийн газрын албан тушаал хашиж байсан гэж тус тайланд бичжээ. Өөрөөр хэлбэл тэрбумтан хүн засгийн газрын албан тушаал хаших магадлал 3.6 хувь юм. Харин энгийн иргэн тийм албан тушаал хаших магадлал 0.0009 хувьтай байдаг аж.

2025 онд тэрбумтнуудын тоо дэлхийн түүхэнд анх удаа 3 мянгыг давсан. 2020 оноос хойш тэдний хөрөнгө 81 хувиар нэмэгдэж, 18.3 их наяд ам.долларт хүрчээ. “Oxfam America”-гийн эдийн засгийн тэгш байдлын ахлах бодлого боловсруулагч Ребекка Риделл “Тэрбумтнууд та бидэнтэй харьцуулахад төрийн алба хаших магадлал 4 мянга дахин их байгаа нь тэд хэр их эрх мэдэлтэй болохыг харуулж байна” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button