#2: Дампуурч байгаа компанид 10 аймгийн ДС-ийг даатган, хулхидуулж, 7 жилд ₮2 тэрбумын хүү төлөв
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, өөрийн зөвлөх байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгож, 10 аймаг төвийн дулааны станцтай болох төслөөс 7 тэрбум төгрөгийг займчуулан өгсөн болохыг АТГ тогтоогоод байна. Улмаар /2026-01-14/-нд Н.Тавинбэх, Н.Товуудорж нарын ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр /2026-01-19/ болж, 30 хоног баривчлах шийдвэр гарсан.
Бид Н.Тавинбэх, П.Товуудорж нар яагаад хэрэгт холбогдох болсон талаар Н.Тавинбэх 10 аймгийн ДС-тай болох төслийг атгаж, зөвлөхдөө 7 тэрбумыг займчуулан өгсөн гэх АТГ-ын үндэслэл нийтлэлээр хүргэсэн. Тэгвэл энэ удаа БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох төсөл “Бьюксан инженеринг” компанийн гараар орж, ганзагаар гээгдсэн тухай хүргэж байна.
Төвийн дулааны системд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгуудыг холбоно гэх мэдээг 2019 онд бид дуулж байв. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын хоёр/ KDHEC, KDHC/ , Монголын нэг /Грийн энержи интернэшнл/ ААН-үүд есөн сая гаруй ам.доллароор үзүүлнэ гэж гэрээ байгуулсан. Харин гүйцэтгэгчээр “Бьюксан инженеринг” компани 2021 онд шалгарсан. Тус компанийн хувьд 1979 онд байгуулагдсан. Барилга угсралт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчны үйлдвэрлэл гэх мэт инженерийн төслийн үйл ажиллагааны чиглэлтэй.

Төсөлд гарын үсэг зурсан нь /2021 оны 12 сар/ : Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хон болон бусад албаны хүмүүс
Угтаа хоёр жилийн хугацаанд барьж байгуулна гэж гэрээлсэн ч "Ковид-19" тахлын улмаас ажил хойшилсоор “Бьюксан инженеринг” компанитай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний хүчинтэй хугацааг 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Үүнийг Н.Тавинбэх Эрчим хүчний сайд байхдаа шийдвэрлэсэн байна.
Гэтэл одоогийн байдлаар барилгын ажил зарим аймагт 40 орчим хувьтай буюу дөнгөж суурийг нь тавиад зогсчхож.
Харин “Бьюксан инженеринг” компани модоо барьж, дампуурч буй компаниудын жагсаалтад багтаж, шүүхийн шийдвэрээ хүлээж байна. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан байна. Нэг үгээр хэлбэл, БНСУ-ын шүүхээс дампуурлыг нь зарлах уу, эсвэл дахин хөл дээрээ босох боломж, хугацаа олгох уу гэдэг шийдвэрээс дээрх аймгуудын дулааны станцын хувь заяа шийдэгдэх боллоо.
Зээл 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нөхцөлтэй. Гэтэл өдгөө “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна.
Яагаад “Бьюксан инженеринг” компанийг эл ажилд сонгох болсон талаар судлахад 10 аймгийн төвд дулааны цахилгаан станцын төсөл нь Солонгосын Эксим банкны экспортын зээл учраас Солонгос компаниудын дунд тендер зарлах нөхцөлтэйгөөр олгогдсон. Үүний дагуу 2021 онд тендер зарлагдаж, "Бьюксан Инженеринг" компани шалгарсан гэх мэдээлэл олдож байна.
Ажил урагшгүй хэр нь бид зээлийн хүү төлсөөр буй тул Монголын талаас Солонгосын "Кореа Эксим" банкны төлөөллүүдтэй хоёр удаа уулзалт хийсэн байна. Улмаар Солонгосын талын буруугаас шалтгаалж зээлийн хүү гүйж буй нөхцөлийг зогсоох хэлэлцээр явуулъя гэв. Гэхдээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр аль нэг талдаа гараад энэ компани гүйцээх үү эсвэл хэрэгжүүлж байсан төслийг одоо байгаагаар нь үнэлээд үлдсэн ажил дээр нь шинээр тендер гаргах уу гэдгийг шийднэ. Гэтэл одоогоор хуулийн процесс урагшгүй, бид зээлийн хүүгээ төлсөн хэвээр. Орон нутгууд өөрийн төсвөөрөө хугас баригдсан ДС-уудаа тордож буй нөхцөл байдалтай байгаа юм.
Хэрэв шүүх “Бюксан инженеринг”-ийн дампуурлыг зарлавал тус улсаас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирж, ерөнхий гүйцэтгэгчийн тендерийг дахин зарлаж өөр аж ахуйн нэгжийг шалгаруулж, үйл явц эхнээсээ хөвөрнө гэсэн үг юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
улсад учруулсан хохирлыг юуны түрүүнд бүрэн төлүүлээд дараа нь хуулийн заалтаар зохих ялыг нь үүрүүл.Танил тал мөнгө төгрөгөөр инээж байгаад ял завшдаг цаг өнгөрсөн байх гэж найдаж байна...
Одоо дэлбэрнэ гэж бгаад баахан мөнгө гаргуулж авсан Тавинбэх мөнгөө салтаадаж улсыг хохироосон новш бншдэ
Өөрсдөөр нь төлүүл
Buzaruud
Ёойжоо яагаад шалгахдахгүй байна. Хамгийн түрүүнд АТГ д очих ёстой хулгайч
Зүгээр л энэ төслийг ингээд хаачих. Зээлээ ч буцаа.
үе үеийн засаг дандаа ингэдэг хувь хүнийг биш фракфаар нь кабинетээр нь шийтгээчээ
Бүх төлбөр хохирлыг төлүүлж аваачээ
Иймл хулгайчдын төртөй тэнэг монгол хөгжихгүй казиночд толгойд нь гарцан
ингэхэд ийм найдваргүй хүнийг өөдөө гаргаж эрх мэдэлд суулгасан тухайн үкийн ерөнхийсайд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ.хэрэг явдал тиймдээ тулчихаад байхад мэдэхгүй юу мэдэн булисан уу санаатай юу санаандгүй юу өөгшүүлсэн хэрэгт хариуцлага татах ёстой
Tsaazaar av
Ийм новшнуудыг зүгээр нядалгаанд явуулчиж болдоггүй юм уу?
Арван аймаг цахилгаан дулаанаа өөрсдөө шийдчихсэн бол маш сайн байх байлаа. Хэдхэн муу харх хулгана хорлосон байна. Төр байсан уу байсан. Намын нэрээр явсан тэндэрүүд ихэнх нь ийм байгаа. Орооцолдсон бүх хүнийг шоронд хийхэд байр сав орон тоо хүрэлцэхгүй. Цаашаа яваад л байх уу яах вэ. Түмээн.
Солонгосын компанийн монгол дахь хүмүүс хаана бна вэ? Яриад бгаа тэр төлбөр мөнгө нь орж ирээгүй юм биш үү , гадныхан нөлөөлөөд монголчуудыг , бас коведийн үеийг буруутай болгох гээд бгаа харагдсан шүү , солонгосууд манж нар шиг ажиллаж бна даа
Genet zereg zereg yamar ih nudej bna ene huniig. Shudraga mergejliin zarchimch hund daisan mundahgui. Nelen deerees shidsen chuluu baih shig ee.
Хамгийн том хохирол бол бүхэл бүтэн 10- аймгийн хөгжил 20- жилээр хойшилож байгаа нь харамсалтай!!! УБ- оос аймгийн төвүүдэд очиж ажилын байр, орон сууц барих ямар ч боломжгүй 20-жилийг ардаа үджээ!!!
Дандаа ийм бүтэлгүй юм хийж бдаг хогын шээснүүд дэ
Хулгайчууд арай дэндэж байгаа юм биш үү. Хэлэх ч үг алга.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Солонгосын хулхи компануудыг түүж олоод гэрээ хийгээд байдгын бэ.Ногоон автобус бас л сологос компани байсан
Пязда юуг нь шалгадаг юм шууд хориоч. Авилгын хэрэг биш улсаасаа урвасан хэрэг бна шд.
Яахав дээ,Хаана хаанаа хариуцлага байхгүй юм чинь тэгнэ шүү дээ
Хэнээр төлүүлэх нь вэ хүмүүсээ наадах чинь төлөхгүй гэнэ шүү хүмүүсээ
Янханыг тавьсан намтай нь шаа гичийнүүдээ.
alaach buh ger buleer ni
Арай л юмаа. Цахилгааны үнэ нэмэх ямар ч шаардлага бхгүй бсан нь зөвхөн нэг л жишээгээр харагдаж бн. Энэ систем тэр чигээрээ дээр дооргүй хулгайлж бгаа. Алж байвал таарна.
ard ni bas choijoo baigaa daa.
Энэ өвөл дөнгөж эхэлж байхад хуучирсан ДЦС ууд нь зангаа харуулж эхэллээ. Гэтэл ТЭЦ -5 барих мөнгийг , өчнөөн сая тонн нүүрстэй нь хулгайлаад идчихсэн .Хулгайч ман ыг үгүй хийвэл дээр
Гэрээ хийсэн , авилгал авсан нөхдүүдээр төлүүлж , гэрээгээ шинээр хийх хэрэгтэй байна шүү.
Учруулсан хохирлыг нь төлүүл
балай хогнууд
Зочин
зохих ял шийтгэл өгөөрэй дөө. Хохиролыг барагдуул. Гэр бүлээс нь ч болтугай ав.
Аварга Бат эрдэнэ энэ тэр юу хийж явсан байна. Айн?
Ковид19 тахал чинь аль 2020-2021 оны хооронд болсон биздээ? Энэ тендер бүр 2021.12 сард гэрээ зурагдсан гэхээр бүр сүүлд нь л юм шиг санагдах юм! Шал худлаа ковидоор далимдуулаад мөнгө идчихсэн юм байна л даа! Буруутай этгээдүүдээр төлүүлж ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй!
Дампуурсан биш, дампууруулсанболгоод бгаан бишүү
Том ₮өсөлүүдийг, зохион байгуулалттай дампууруулж хөрөнгийг идэж, зувчуулж завшдаг бүлэглэл зохион байгуулдаг болчихсон юм биш үү⁉️
10 аймгийн ард иргжд наад бузараас чинь болж хохирч байгаа иргэд наад Тавин гэдгийн хүзүүтэй тооцохыг шаардаж байна шүү