Гадаад мэдээДЭЛХИЙ
“Samsung”-ийг эзэмшигч гэр бүл өв залгамжлалын татвар төлөхийн тулд 2.8 их наяд воны хувьцаа зарна
“Samsung Group”-ийн дарга агсан И Кун Хигийн гэр бүл өв залгамжлалын татвар төлөхийн тулд 2.8 их наяд воны (1.92 тэрбум ам.доллар) хувьцаа зарахаар төлөвлөж байна. И Кун Хи агсны эхнэр Хон Ра Хи “Samsung Electronics” компанийн 15 сая хувьцааг Шинхан банкаар дамжуулж зарах гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрээнд гарын үсэг зурсан өдрийн арилжаа хаагдахад “Samsung Electronics”-ийн нэгж хувьцаа 139 мянган вон байсан юм. 2020 оны аравдугаар сар И Кун Хи таалал төгссөний дараа түүний гэр бүл нь өв залгамжлалын татварт 12 их наяд вон төлөх болсон. Гэр бүлийн гишүүд 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэрхүү татварыг хэсэгчлэн төлж байгаа юм. Хамгийн сүүлийн төлбөрийг энэ дөрөвдүгээр сард хийх ёстой.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.