Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Нобелийн энх тайвны шагналыг хүртээгүй учир Гринландыг авах болсон гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг авах гэсэн оролдлого нь Нобелийн энх тайвны шагналыг хүртээгүй явдалтай холбожээ. Тэрбээр энх тайвны шагнал авах хүсэлтэй гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан билээ. Одоо Трамп зөвхөн энх тайвны талаар бодохоо больсон гэсэн байна.

Тодруулбал Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе руу “Найман дайныг зогсоосон надад танай улс Нобелийн энх тайвны шагнал олгохгүй байхаар шийдсэнийг харгалзан үзээд зөвхөн энх тайвны талаар бодох үүрэг мэдрэхээ больсон. Энх тайван тогтоох эн тэргүүний зорилго хэвээр байх ч гэсэн одоо АНУ-ын тусын тулд юу хийж болох вэ гэдгээ бодно” хэмээн бичжээ.

Трамп НАТО-гийн гишүүн Дани улсаас Гринландыг авах шахалтаа эрчимжүүлсэн. Тэрбээр бямба гарагт /2026.01.17/ Европын найман оронд нэмэлт гаалийн татвар онооно хэмээн сүрдүүлж, Гринландыг худалдан авах зөвшөөрөл өгтөл тариф хэрэгжинэ гэсэн юм. Трамп Гринландыг хүчээр нэгтгэхийг үгүйсгээгүй ч “NBC News”-тэй ярилцахдаа хүч хэрэглэхээс эсэх дээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

zunug,teneg nobsh

Зочин
Зочин

Ха ха яана даа

Холбоотой мэдээ

Back to top button