Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ

Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. Хүчтэй бороо орсны улмаас хаалтын хана зам руу нурсан учир осол гарчээ. Гал түймэртэй тэмцэх албаны хүн мэдээлснээр ослын улмаас дөрвөн зорчигч хүнд гэмтсэн байна.

Осол гарсан хэсэг нь төмөр замын засвар үйлчилгээ хангалттай явагддаггүй байсан бүс аж. Мягмар гарагийн орой Испанийн өөр бүсэд галт тэрэгтэй холбоотой асуудал тулгарчээ. Тодруулбал Бланес тосгоноос Маканет-Массанес тосгоны хооронд зорчим галт тэрэгний хөдөлгөөн түр хугацаанд зогссон байна. Төмөр замын оператор “Adif” төрийн өмчит компани мэдэгдэл хийхдээ галт тэрэгний тэнхлэг замаасаа гарсны улмаас хөдөлгөөнд саатал учирсан гэжээ.

Энэ осол гарахаас хоёр хоногийн өмнө буюу ням гарагт /2026.01.19/ Испанийн Кордоба мужийн Адамуз хотын ойролцоо хурдны галт тэрэг замаасаа гарч, өөр галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тус ослын улмаас 42 хүн амь үрэгдэж, Испани улс гурван өдрийн эмгэнэл зарласан юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Aлан xядагч
Aлан xядагч

Тэррор байна

Холбоотой мэдээ

Back to top button