Гадаад мэдээДЭЛХИЙ

Wall Street сүүлийн гурван сард үзэгдээгүйгээр уналаа

Мягмар гарагт /2026.01.20/ “Wall Street” сүүлийн гурван сард үзэгдээгүй хэмжээгээр унажээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландын асуудлаар Европын найман оронд гаалийн татвар нэмнэ гэж мэдэгдсэнд хөрөнгө оруулагчид санаа зовж буйтай холбоотой юм.

“Wall Street”-ийн гол гурван индекс болох S&P 500, Nasdaq Composite, Dow Jones Industrial Average бүгд унажээ. Тодруулбал S&P 500 2.06 хувиар буурч 6,796.86 оноо болсон бол Nasdaq Composite 2.39 хувиар ширгэж 22,954.32 болсон байна. Dow Jones Industrial Average-ийн хувьд 1.76 хувиар буурч 48,488.59 оноод хүрчээ.

Даваа гарагт /2026.01.19/ Мартин Лютер Кингийн өдөр байсан тус арилжаа явагдаагүй юм. Ийм учир мягмар гарагт АНУ-ын хөрөнгө оруулагчид хувьцаагаа их хэмжээгээр заржээ. Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлд нийтдээ 20 тэрбум орчим хувьцаа арилжсан аж. Гринландтай холбогдуулан хөрөнгийн зах зээл донсолсон нь хөрөнгө оруулагчид гэнэтийн нөхцөл байдлаас болж хувьцаагаа автоматаар зарсан явдал уу эсвэл урт хугацаандаа зах зээлд нөлөөлөх эсэх нь чухал асуудал болоод байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button