
"Увс лиг"-ийн "Ундрага" багийн тоглогч Г.Болд өмнөх 97 оноо авсан рекордоо шинэчилж 105 оноо авлаа. Тэрбээр, "Аврагч" багтай хийсэн тоглолтонд 105 оноо авч улмаар 133-82 онооны харьцаатайгаар баг нь хожсон байна.
Энэ тухай тэрбээр "Шидэлт, тоглолт сайн байсан учраас өмнөх онооны рекордоо эвдэхээр шийдсэн. Багийн хамтрагчдаа маш их баярлалаа, тэд маань байсан учраас 105 оноо авч чадлаа" гэлээ.
Тус тоглолтод "Ундарга" баг 133 оноо авснаас 105 оноог нь Г.Болд авсан юм. Харин өрсөлдөгч багтаа 82 оноо алдсан байна.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сагсан бөмбөг биш. Спортод ийм зүйл байхгүй.