Сүүлийн 20 жилд ЭХ-ний сайдаар ажилласан есөн хүний зургаа нь Увс, Хөвсгөлийнх
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, ДЦС-4 дээр гэмтэл гарч, Эрчим хүчнийхэн ээлж дараалан цагдан хоригдов. Нийслэлчүүд 1.5 цагийн цахилгаан, ус, дулааны хязгаарлалтад орж нэгэнт зургаан хоног өнгөрлөө. Өнөөдөр ч гэсэн цахилгаан тасарна.
Өнгөрсөн өдрүүдэд иргэд дулаан гэртээ, халуун хоолоо хийж идэх наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй нөхцөл байдалд байна. Үүнд хэн хүргэв, бид хаана алдсан болохыг бүгд шүүн тунгааж буй. Тэгвэл сүүлийн 20 жилд Эрчим хүчний сайдаар хэн, хэчнээн хугацаанд ажилласан болохыг хүргэе.
- 2006-2007 он- Түлш, эрчим хүчний сайд Бадарчийн Эрдэнэбат /Хөвсгөл/
- 2007-2008 он- Түлш, эрчим хүчний сайд Чимэдийн Хүрэлбаатар /Увс/
- 2008-2012 он- Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт /Төв/
- 2012-2014 он- Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил /Увс/
- 2014-2016 он- Эрчим хүчний сайд Дашзэвэгийн Зоригт\Өвөрхангай\
- 2016-2017 он- Эрчим хүчний сайд Пүрэвжавын Ганхүү\Хөвсгөл\
- 2017-2020 он- Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн\Хөвсгөл\
- 2020-2022 он- Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх\Завхан\
- 2022-2026 он- Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн\Увс\
Тэднээс Дашдоржийн Зоригт хамгийн удаан буюу дөрвөн жил тасралтгүй Эрчим хүчний сайдаар ажилласан бол удаах нь одоогийн сайд Б.Чойжилсүрэн нэрлэгдэж байна. Харин хамгийн бага хугацаанд сайдаар ажилласан буюу нэг жил ажиллаад суудлаасаа буусан сайд нарыг нэрлэвэл, Б.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, П.Ганхүү нар байгаа юм. Мөн ажиглаж болох тогтол нь сүүлийн 20 жилд Эрчим хүчний сайдаар ажилласан есөн сайдын гурав нь Увсынх, гурав нь Хөвсгөлийнх байна. Харин үлдсэн гурав нь Завхан, Төв, Өвөрхангайнх.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэдэнбалаас хойш эрчим хүчний салбарт албаар увсынхан их байр суурь эзэлдэг. Монголын төр гэж ярих гэхээр увсын төр байсан цаг Юмжаагийн Цэдэнбал үе билээ. Тэр цагаас хойш эрчим хүчний салбарт увсын жалга довныхонд эзлэгдсэн байсаар ирсэн. Одоо увсынханаас бүх албан тушаалыг авч, цахилгааны инженер нэртэй увсынханыг цөөрүүлэх хэрэгтэй.
Заа зз гоё чаалаа одоо Чойжоогоо үнэхээрийн дийлэхээ больжээ монголын толгой баячуудын нэг аугаа их шуналын бирд энэ нөхөр бол жинхэнэ аймаар гар шүү.Эрчим хүчний үнээ нөгөө АН н хүүхэн халтар филлэпэн Доржханд нар нийлээд нэмсэн чаасан.Тэр мөнгөө Увсыхаа ойд өгчихсөн:
ХҮРЛЭЭ БАС БАЙЖЭЭ ЭНЭ ХҮРЛЭЭ ЮУ ХИИСЭН БЭ. ЮУЧ ХИИХГҮЙ БАЙСААР 1 ЦАХИЛГААН СТАНЦ НЭМЭГДЭЭГҮЙ
Uvsiin hulgaich guilagchin aluurchinguud
Монголд бодитойгоор оршин тогтнож, баялгийн хулгай, хуваарилалтад бодит, нөгөө үзүүлж буй бүлэглэлүүд дотор орон нутгийн харъяалал, гарал үүслээр нь аваад үзвэл дурдсан 2 аймгийнхан яалт ч үгүй нөлөөтэй нь үнэн..
Сономпил 2 жил ажилласан
соном бүр ял аваад шоронд суусан энэ хүн юу хиигээ аж