Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэлийн түр удирдаж буй Родригез АНУ-ын тушаалуудаас залхаж байна хэмээв

Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэртэй нь хамт барьсан. Тэр цагаас хойш Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригез ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл Родригез АНУ-аас өгч буй тушаалуудаас залхаж байна гэдгээ илэрхийлжээ.

Родригез АНУ-ын дэмжлэгтэй Венесуэлийг түр хугацаанд удирдах хугацаандаа хоёр тал хооронд тэнцвэрийг олох гэж хичээж байна. Тэрбээр улсынх нь төрд буй Мадурод үнэнч албан тушаалтнууд болон Цагаан ордны аль алиных нь дургүйцлийг хүрэхгүйг хичээж ажиллаж байгаа юм.

Түр хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг гүйцэтгэж эхлээд сар гаруй хугацааны дараа тэр АНУ-ыг сөрөх боллоо. Мадурог барьснаасаа хойш АНУ Венесуэлийн газрын тосны салбарт орж, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх дарамт шахалт үзүүлж байгаа билээ.

Тэгвэл Родригез Пуэрто Ла Круз хотод газрын тосны салбарт ажилладаг хүмүүсийн өмнө үг хэлэхдээ “Вашингтон Венесуэлийн улс төрчдөд тушаал өгч буй явдал одоо болно. Венесуэлийн санал зөрөлдөөн, дотоод зөрчлийг шийдлийг бид өөрсдөө олох ёстой. Манай улс фашизм, экстремизмийн улмаас маш том хохирол амссан” гэжээ.

Трамп Мадурог барьсныхаа дараа АНУ Венесуэлийг хэсэг хугацаанд удирдана хэмээсэн. Харин Родригез сүүлийн долоо хоногуудад мэдэгдэхдээ АНУ Венесуэлийг удирддаггүй гэсэн ч Вашингтонтой хэт сөргөлдөхөөс болгоомжилж ирсэн юм.

Венесуэлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь газрын тос билээ. Тус улсад дэлхийн хамгийн том хүнд газрын тосны нөөц бий. Ийм төрлийн газрын тосыг илүү нарийн, үнэтэй аргаар боловсруулдаг. Гэхдээ АНУ-ын үйлдвэрүүд хүнд газрын тосыг боловсруулахад тохиромжтой аж.

Тус улсын удирдлагын төлөө 2025 оны Нобелийн энх тайвны шагналт Мариа Корина Мачадо Родригезтэй өрсөлдөж байгаа. Мачадо энэ сард Цагаан ордонд айлчилж өөрийн Нобелийн медалиа Трампт өгсөн билээ. Родригез ийнхүү Вашингтоны тушаалуудаас залхаж байна гэсэн нь Мачадод давуу талыг авчирч магадгүй юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэдээг уншаад толгой эргээд явчих шиг боллоо нэг улс ингэж гаднаас удирдуулна гэдэг жирийн иргэдэд нь ямар аймар дарамт болдгийг бид зурагтаар л харж байна Родригез дуугарах нь зөв ч хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАДУРОГООР АМЬДРАЛАА ЦААШ НЬ СҮЙРҮҮЛҮҮЛЖ БАЙСНААС ЦЭГЦЭНДЭЭ ОРТОЛ ГАДНЫ УДИРДЛАГАТАЙ ЯВЖ БАЙСАН НЬ ДЭЭР

Зочин
Зочин

Ene bol buur oilgomjgui yum shig sanagdaj baina neg hun bariad avchihlaa geed l buhel buten ulsiig udirddag gesen ug uu esvel ene ni zugeer show yum uu irged ni yu bodoj baigaag hen ch asuudaggui

Зочин
Зочин

АНУ гэдэг улс хаана ч оролцох юм манайхаас хол ч гэсэн ийм мэдээ уншихад уур хүрээд байна Венесуэль өөрсдөө асуудлаа шийдэх ёстой биз дээ гаднын дарамт үргэлж сайн юм авчирдаггүй

Зочин
Зочин

Rodriges neg taldaa neg taldaa taalagdah gej yavahaar ali ali n itgehgui bolchihdog yum shig sanagddag oilnii asuudal l gol ni bolood bgaa ni ilt baina irgediin amidral hamaagui yum shig

Зочин
Зочин

Мадуро баригдсан гэдэг нь үнэн үү эсвэл улс төрийн жүжиг үү гэдэгт итгэхэд хэцүү байна ийм том үйл явдал болоход дэлхий даяараа дуугармаар юм гэтэл нэг л нам гүм

Зочин
Зочин

Bi jiriin hun l dee gehdee gadni uls neg ulsiig udirdana gej yarij baigaag harahaar hunii erh ardchilsan yos haana bna ve gej asuumaargui baidag

Зочин
Зочин

Родригезийн ярьж байгаа үгс гоё сонсогдож байна гэхдээ бодит байдал дээр АНУ-ын шахалтнаас гарч чадна гэдэг эргэлзээтэй газрын тосноосоо болоод л бүгд хамааралтай

Зочин
Зочин

Ene Machadogiin Nobel avsan ni bas l sonin sanagdaj bna shagnal avsan hun uls ornoo negtgeh estoi bolokhoos taltsal uusgeh estoi yum uu

Зочин
Зочин

Венесуэльд амьдарч байгаа жирийн хүмүүсийн амьдрал ямар байгаа бол шатахуунтай мөртлөө ядуу амьдарна гэдэг логикгүй ч бодит байдал ийм байгаад л харамсалтай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монгол бас нүүрстэй мөртлөө урдаас нүүрс авч түлнэ, 70сая малтай ч бараг дэлхийд дээгүүрт орох үнээр мах иднэ. Тэгэхээр хаана ч байлаа гэсэн хувиа бодсон улс төрч нэртэй хувалзнууд л эх орноо сүйрүүлж байна. Эдийн засаг сөхрөх гээд ирэхээр солонгосчууд алтан ээмэг бөгжөө банкиндаа тушаасан гэдэг. Бид тэгж чадах билүү. Хаана ч 1 хүний удирдлага дор байж тэр хүн нь тийрэн болсон ч хамаагүй бүгдийг зангидаж байж хууль дүрэм үйлчилдэг бололтой юм гэхээр тэнэгдүү хүүкийг дэмжсэн болох байх даа.

Зочин
Зочин

Amerik uls gazriin tosond durtai gedgiig hun bolgon medne ene udaa ch yalgaa alga Rodriges dugarahgui bol bolohgui bolson baih ene ni zorigtoi alham uu esvel aldartai aldaa uu

Зочин
Зочин

Трамп ингэж шууд удирдана гэж хэлэх нь бүр дэндүү дээрэнгүй сонсогдож байна дэлхийн цагдаа гээд бодчихсон юм шиг ийм байдал удаан үргэлжлэхгүй байх

Зочин
Зочин

Bi ene medeegeer neg l yum oilgohgui bna Delhiin hamgiin ih tosiin nootsotoi uls bj irged ni yaj iim baidald hurne gej

Зочин
Зочин

Родригезийн хэлсэн фашизм экстремизм гэдэг үгсийг сонсоход улс дотор нь аль хэдийн маш их хагарал үүссэн бололтой ийм үед гаднын шахалт бүр хэцүү

Зочин
Зочин

Ene bol zugeer neg ulsiin asuudal bish delhiin uls toriin tom togloom yavaad baina jiriin humuus ni hohirood ulddeg l hamgiin haramsaltai

Зочин
Зочин

Мачадо Трампт медалиа өгсөн гэдэг нь улс төрийн хувьд маш эвгүй алхам шиг санагдсан ард түмнийхээ төлөө тэмцэж байна уу эсвэл эрх мэдлийн төлөө юу

Зочин
Зочин

Венесуэльд болж байгаа зүйлс манайд хамаагүй мэт харагдавч үнэндээ том улсуудын хандлага бүгдэд нөлөөлдөг учраас анхаарах л хэрэгтэй

Зочин
Зочин

Rodriges neg udaa ch gesen Washingtond ugui gej heleh zorigtai baigaad ni zarim talaar hundelj baina gehdee daraa ni yu boloh bol gej aihaar

Зочин
Зочин

Мэдээллүүд хоорондоо зөрөөд яг юу болж байгааг ойлгоход хэцүү зарим нь Мадуро амьд ч биш гэж яриад эхэлсэн ийм үед үнэн мэдээлэл л хэрэгтэй

Зочин
Зочин

Ene ulsiin irged social mediad yu bichij baigaa bol tednii duu hoooloi bidend hurehgui baigaa ni hamgiin haramsaltai

Зочин
Зочин

Одоо бүр зүйл Венесуэлийн удирдлагын зөв алхмаас хамаарна. Арабын баян орнууд шиг болох уу эсвэл Кубын араас орох уу. Зөв шийдвэр гаргаж нөхцөл байдлыг ашиглаж чадвал ирээдүйтэй улс

Холбоотой мэдээ

Back to top button