Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО-гийн дарга АНУ-ын тусламжгүйгээр Европ өөрсдийгөө хамгаалж чадахгүй гэжээ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте даваа гарагт /2026.01.26/ Европын парламентын өмнө үг хэлжээ. Тэрбээр “Доналд Трамп НАТО-д маш чухал. Бас тэр НАТО-д маш үнэнч” хэмээсэн байна. Түүний хэлсэн үг Европын хууль тогтоогчдын бодлоос зөрж байгаа юм. Трампын гаргаж буй үйлдэл болон зан авир Европыг дээрэлхсэн шинж чанартай байдаг гэж тэд үздэг.

Трамп НАТО-гийн төлөө маш олон сайн зүйл хийсэн тул түүнийг өмгөөлөх хэрэгтэй гэж Рутте хэлсэн байна. Тэр “2025 онд НАТО-гийн бүх орон батлан хамгаалахын салбартаа ДНБ-ий хувийг зарцуулж эхэлсэн явдал Трампгүйгээр хэзээ ч болохгүй байсан. Ерөнхийлөгч Трампгүйгээр Испани, Итали, Бельги, Канад улс төсвөө 1.5 хувиас 2 хувь болгон нэмэгдүүлэх байсан гэж та бүхэн үнэхээр бодож байна уу? Үгүй ээ. Ерөнхийлөгч Трампгүйгээр бид батлан хамгаалахын салбартаа ДНБ-ий 5 хувийг зарцуулна гэх зорилтот түвшинтэй болох байсан гэж бодож байна уу? Бас үгүй” гэжээ.

Европ аюулгүй байдлын хувьд АНУ-ын дэмжлэгээс хамааралтай гэж Рутте боддог. Тэр “АНУ-ын тусламжгүйгээр Европ өөрсдийгөө хамгаалж чадна гэж бодож байвал мөрөөдөж байна. Хамгаалж чадахгүй” хэмээжээ. Хэрвээ Европын орнууд өөрсдийгөө ганцаараа л хамгаалах бол ДНБ-ийнхээ 10 хувийг цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрт хөрөнгө оруулах шаардлагатай болно гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

үнэн үг гашуун байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button