Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоонд цахилгаан машины борлуулалт бензин хөдөлгүүртэй машиныхыг анх удаа давжээ

Европын холбоонд цахилгаан машины борлуулалт зөвхөн бензинээр ажилладаг хөдөлгүүртэй машиныхыг анх удаа давсан байна. “ACEA” компани мягмар гарагт /2026.01.27/ нийтэлсэн тоо баримтаар бол өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Европын холбоонд шинээр бүртгэгдсэн машины 22.6 хувь нь цахилгаан тээврийн хэрэгсэл байжээ. Харин 22.5 хувь нь зөвхөн бензинээр ажилладаг хөдөлгүүртэй машин байсан юм. Харин хайбрид хөдөлгүүртэй машин 44 хувиар тэргүүлсэн байна.

Тус холбоо дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудыг зах зээлд илүү удаан байх боломжийг олгох алхмуудыг хийсэн. Гэсэн хэдий ч Европын холбооны хэрэглэгчид цахилгаан болон хайбрид хөдөлгүүртэй машинууд руу шилжиж буйг энэхүү тоо баримт харууллаа. Автомашины шинжээч Маттиас Шмидт хэлэхдээ, зарим машины хүлэмжийн хийн ялгаруулалт нь бага тул нэмж хайбрид гэж ангилдаг болсон нь бензин хөдөлгүүртэй машины борлуулалт буурсан гэх тоо баримтад нөлөөлсөн гэжээ. Тэр “Цэвэр цахилгаан машин дотоод шаталтын хөдөлгүүртэй загваруудыг борлуулалтаараа үнэхээр гүйцэхэд тав орчим жил шаардагдана” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button