Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг ОХУ-аас газрын тос худалдан авахаа болих тул АНУ тарифаа бууруулна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.02.02/ мэдэгдэл хийхдээ Энэтхэгтэй худалдааны тохиролцоонд хүрсэн гэжээ. Энэтхэг ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоохоор болсон тул АНУ тарифаа 50 хувиас 18 хувь болгон бууруулсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьсныхаа дараа Трамп ийм мэдэгдэл хийсэн юм. Тохиролцооны хүрээнд Энэтхэг АНУ-аас импортлох бараагаа нэмэгдүүлж, үүн дотор 500 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрс, технологи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн багтана гэж Трамп хэлжээ.

Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд ОХУ-аас газрын тос худалдан авахаа багасгах болсон. Олон улсад Оросын газрын тосны өөр томоохон худалдан авагч гарч ирсэн нь ОХУ болон БНХАУ хоёр юм. Трамп өнгөрсөн жил Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Украины дайныг дуусгахаар ажиллаж эхэлсэн. Тэр дайныг дуусгах хүчин чармайлтынхаа хүрээнд Энэтхэг, БНХАУ-ыг ОХУ-аас газрын тос авахаа зогсоохыг шахах болсон юм. Трамп Энэтхэгт илүү шахалт үзүүлж, тарифаа их хэмжээгээр нэмсэн билээ. Тэгвэл одоо Энэтхэг тохиролцоонд хүрч газрын тос импортлохоо зогсоох болов.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button