Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск “SpaceX” болон “xAI” компаниудаа нэгтгэв

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск даваа гарагт /2026.02.02/ мэдэгдэл хийхдээ “SpaceX” компани нь хиймэл оюун ухааны стартап “xAI” компанийг нэгтгэсэн гэжээ. Тус хоёр компанийг Маск эзэмшдэг билээ. Ингэснээр Маск сансар болон хиймэл оюун ухааны амбицаа нэгтгэв.

Маск тойрогт замд хиймэл оюун ухаан хөгжүүлэх дата төв байгуулах зорилготой байгаа. Хоёр компанийг нэгтгэсэн тухай мэдээлэлтэй хүмүүсийн хэлснээр “SpaceX”-ийг 1 их наяд ам.доллар, “xAI”-ийг 250 тэрбум ам.доллароор үнэлж нэгтгэлийг хийжээ. Маск энэ талаар мэдэгдэл хийхдээ “Энэ явдал дараагийн бүлгийг эхлүүлээд зогсохгүй SpaceX болон xAI-ийн даалгаврын шинэ хуудсыг нээлээ” гэсэн байна.

“xAI”-ийг “SpaceX” худалдан авсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй компани нэгтгэл боллоо. Өмнөх рекордыг 2000 онд “Vodafone” компани 203 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Mannesmann”-ийг нэгтгэсэн гүйлгээ эзэмшиж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button