Нийгэм мэдээСпортСПОРТ

Өвлийн олимпод Монголоос гурван тамирчин оролцохоор болсон түүхэн үйл явдал боллоо

25 дахь удаагийн өвлийн олимп энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан хотод зохион байгуулагдана. Дөрвөн жилд ганц удаа зохион байгуулдаг олимпын наадамд ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөх юм. “Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадамд манай улсаас гурван тамирчин оролцохоор болсон.

Монгол улсаа төлөөлж өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/ нар оролцоно. Түүнчлэн Монгол тамирчин анх удаа уулын цанын төрөлд оролцохоор болсон нь А.Ариунбат /эрэгтэй/ юм. Сүүлчийн таван өвлийн олимпод манай улсаас хоёр тамирчин оролцож байсан бөгөөд энэ удаа гурван тамирчин оролцохоор болсон түүхэн үйл явдал боллоо.

Өвлийн олимпод оролцох баг тамирчид өнгөрсөн сард Европ тивийг зорьсон бөгөөд дэлхийн цомын тэмцээнүүдэд орох юм. Улмаар олимпын тэмцээн болох газарт байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх аж.

Олимп хоёр өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 06-нд эхлэх бөгөөд Итали улс олимпын наадмыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй юм. Тодруулбал, 1956, 2006 онуудад өвлийн олимп зохиосон бол 1960 онд зуны олимпыг зохион байгуулсан туршлагатай. Улмаар энэ жил дөрөв дэх олимпоо зохион байгуулах гэж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ өөрсдийгөө сэтгүүлч гээд бодцон бичиг үсгийн боловсрол нимгэн гарууд ичиж амьдар.Монгол хэл заалгаагүй юм уу?арай арай дэндүү мудакууд юмаа энэ сарын ч гэх шиг үг үсгийн алдаа,найруулга авах юм үнэндээ алга даа.Эвийдээ энэ 3 амьтны үр ангир шувууны дэгдээхэй нар юу гавих вэ?тэнэг сэтгүүлч чи эд нарын спортын амжилтыг бичээч.Ядахнаа цанаар гулгаж үзсэн байх гэж найдья баян ходоод сүүлээсээ 2 д шаахыг бодоорой энэ 3 бол золиос шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сэтгүүлч нэр зүүсэн МОНГОЛ ХЭЛ - ийг мохоон хорлогчид хэт олширлоо шүү. Сараачсан юм нь олон нийтэд хүрч байдаг тэдгээр хэлгий даадай нараас хэл бичиг, уран зохиол, түүхийн шалгалт авч, давтан сургалтад хамруулмаар болжээ! Тэгэхгүй бол энэ маанагууд ЭХ САЙХАН МОНГОЛ ХЭЛИЙГ МИНЬ МӨХӨӨХ нь ЭЭ!!! ХАЙРАН, ХАЙРАН!!!

Иргэн
Иргэн

Энэ гуравыг дагаад албаны нэртэй МАН - 30-40- хүн Олимп үзэх сурагтай!!!

Ахмад настан.
Ахмад настан.

Ямар ямар амжилт гаргасны учир энэ олимпд оролцож байгааг бичих хэрэгтэй.

Зочин
Зочин

Эргүү шитгүүлчээ... 1964 оны Инсбрукын өвлийн олимпод Монголоос 13 тамирчин оролцож байсан юм

Иргэн
Иргэн

олимпд медал авч түүх бүтээдэг . юм үзээгүй үхэр малнууд

Луйварчид
Луйварчид

Гурван тамирчин дагаад 30, 40 дарга улсын зардлаар олимп үзээд зугаалж тэнэгтэж онигоо болно.. сү сүгийн тэнэг банди хулгайн мөнгөөр авилгдаж авсан албан тушаал а хувийн бизнес гд андуурцан гелег зайлаач

Кх кх
Кх кх

Жинхэнэ өвөлтэй орон гэхэд өвлийн спорт хөгжөөгүй гомдмоор цөөн тамирчинтай юм.

Back to top button