Top StoriesУлс төрийн мэдээ

Эпштэйнтэй нэр холбогдсон экс ерөнхийлөгч нар ҮАБЗ-ийг тэргүүлдэг байсан. Тэднийг хэн шалгах вэ

Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсаар байна. Түүнийг Израилын тагнуулын албан хаагч байсан бөгөөд энэ хүрээндээ дэлхийн улс орны төрийн өндөр албан тушаалтнууд болон бизнесийн салбарынн томчуудын бүх мэдээллийг олж авахын тулд тэдэнтэй харилцаа холбоо тогтоодог байсан гэж таамагладаг.

Монголыг ч мөн Эпштэйн тойрсонгүй. Түүний холбоо сүлбээ үнэхээр дэлхийг хэрдэг байсан нь задарсан файлуудаас харагдана. Тухайлбал, Монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хоёр ч хүний нэр түүнтэй холбогдлоо.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жирийн нэг танилын холбоотойгоос илүү нь Эпштэйнтэй харилцсан и-мэйлүүдээс нь харагддаг. Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн и-мэйл зардарсны дараа олон мянган хувийн зураг, захидал, шуудан ил болсон бөгөөд тэр Эпштэйнтэй тун ойр харилцаатай байсан нь үүгээр гэрчлэгдсэн юм.

Дээрх и-мэйлд Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржид Олон Улсын энх тайвны институт гэх байгууллагаас зөвлөгөө үзүүлэх баг гаргаж өгсөн бөгөөд гадаад дотоодын экспертүүд багтсан байжээ. Ингэхдээ уг зөвлөх багт Эпштэйн, Эхуд Барак нарын нөлөөлөл өндөр байсан байж болзошгүй.

2013 онд Барак Монголд айлчилж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсанаас гадна батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнуудтай мөн уулзжээ. Ингээд энэ ондоо Барак Нью-Йорк хотноо Эпштэйний гэрт уулзалт зохион байгуулсныхаа дараа дээрх зөвлөх баг нь Монголын гол салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой талаар и-мэйлд бичигдсэн байв. Баракийг Монголд айлчлах үеэр Олон Улсын энх тайвны институт гээчийн ерөнхийлөгч Терье Рюп Ларсен мөн Монголд айлчилж таарсан бөгөөд Нью-Йорк дахь Эпштэйний гэрт уулзсан уулзалтад ч мөн байсан аж.

Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захиралын зүгээс тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд "жерико" загварын гар буу хүртэл бэлэглэсэн нь задарсан файлууд дунд байв. Бууг дурсгахдаа хайрцаг дээр “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож”  хэмээн бичсэн аж.

Монголд айлчилсныхаа дараа Барак Орос-Израил гаралтай Виктор Вексельбер рүү и-мэйлээр “Би Монголд байна. Ерөнхийлөгчөөс эхлээд гол удирдагчид, хэд хэдэн бизнес эрхлэгчидтэй нь уулзлаа. Тус болж мадагүй нэг санаа надад байна” хэмээн бичжээ. Энэ үед Эпштэйн Монгол дахь өнөөх зөвлөх баг руу өөрийн хүмүүсээ элсүүлж эхэлсэн мэдээллүүд мөн задарсан и-мэйлүүд дунд байв.

2013 оны есдүгээр сарын 28-нд Эпштейн Баракт цахим шуудан илгээж, Билл Клинтон болон Барак Обамагийн захиргаанд ажиллаж байсан Харвардын эдийн засагч Лоуренс Саммерстай хамтран ажиллах саналыг тавьсан аж. Рюд-Ларсен харин энэ үеэр Гадаад харилцааны сайд Лу.Болдтой уулзаж, харилцан ойлголцлын санамж бичиг зурсан байдаг.

2013 оны арванхоёрдугаар сард мөн л Олон улсын энх тайвны байгууллагаас Монголын эрх баригчдад “Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх хорооны гэрээ” нэртэй баримт бичгийг явуулжээ. Норвегийн “Dagens Næringsliv” сонины 2020 оны эрэн сурвалжилгад дурдсанаар, тус гэрээнд энэ бүтцийн зөвлөх бүрд 100,000 ам.долларын төлбөр олгохоор тусгагдсан байсан гэсэн юм.

Эпштэйн Монголыг гүнзгий сонирхож, 2014 оны 4-р сард Барак руу Монголын талаар ярилцах уулзалт товлохыг хүссэн бол 5-р сард нь Монголтой холбоотой асуудлыг Рюд Ларсенд илгээхийг сануулж, маргааш нь цэргийн тагнуул, онцгой байдлын албаны талаар дэлгэрэнгүй бодлогын санамж бичиг илгээсэн байна.

Тэрбээр цахим тагнуул болон тагнуулын сүлжээ байгуулахтай холбоотой дрон болон хөдөлгөөнт үүрэн холбооны сүлжээг хянах системийг багтаасан төлөвлөгөөг санал болгожээ. Мөн уг санамж бичигт танк эсэргүүцэх пуужин, өндөр нарийвчлалтай их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахыг зөвлөсөн байна. Саналын бичгийн толгойд Израилын төрийн албан ёсны сүлд тэмдэг байсан юм. Энэ тэмдгийг Израилын Дотоод хэргийн сайдын зөвшөөрөлтэйгээр ашигладаг” талаар файлуудад дурдсан байсан юм.

Мөн өөр нэг и-мэйлд Эпштэйн Ц.Элбэгдоржийг Хойд Солонгост айлчилсны дараа Монголд ирэх хүсэлтэй байгаагаа бичсэн байв.

Ингээд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс буусны дараа дээрх зөвлөх баг ч мөн хаачсан мэдээлэл байхгүй бөгөөд түүний дараа сонгогдсон ерөнхийлөгч асан Х.Баттулга бас л Эпштэйнтэй холбоотой и-мэйлүүд задарсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй и-мэйлээр тогтмол харилцдаг байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр АНУ руу гарснаас хойш эргэн эх орондоо ирээгүй. Зарим эх сурвалжуудад түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн бичсэн байдаг.

Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессийг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.

Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпштэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.

Өөр бусад улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштэйнтэй холбоотой нь илчлэгдсэний дараа тэднийг тухайн улсынх нь хуулийг байгууллагууд шалгаж эхэлсэн.

Монголд төрийн тэргүүнээс гадна бүхэл бүтэн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлж ирсэн хоёр ч хүний нэр зартай Эпштэйнтэй холбогдлоо. Зүгээр ч нэг ажил хэргийн яриа бус системтэй хамтралын ердөө нэг хэсгээс хөвөрдсөн нь харагдаж буй. Бүрэн тусгаар улсын ямар мэдээллүүд Эпштэйн болон түүний хамсаатнуудын гарт орсон бол гэдэг асуулт ч эндээс урган гарч байна.

Тэднийг хэн шалгах вэ. Яагаад хууль хүчнийхэн дув дуугүй болчхов.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга Ард
Шударга Ард

Жанхуу, тарвага 2-ыг баривчилж, сайтар шалгах хэрэгтэй.

Зочин
Зочин

ТӨРД ШУРГАЛЖ ОЛОН ЖИЛИЙН НҮҮР ҮЗСЭН ЭНЭ ЦООХОР ДЭЭЛТЭЙ ХУЛГАЙЧИЙН ТУСЛАХ ЗӨВЛӨХҮҮД НЬ ХУУГААРАА УРВАГЧ ЛУЙВАРЧИД ЭЗЭНТЭЙГЭЭ ХАМТ ГАДНЫ ЦӨӨВРҮҮДТЭЙ НИЙЛСЭН ХОТНЫ НОХОД ҮҮНД ДАВААСҮРЭН ГАНБААТАР МӨНХБАЯСГАЛАН ГЭХ МЭТ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛ БОЛСОН ЭХ НИЙ ТОМ2 ТӨСЛҮҮДИЙГ ГАЦААЖ ИРСЭН УРВАГЧ БУЗРУУД БАС ХАМААРНА

Зочин
Зочин

АН-хан Америкийн луйварчдын даалгавраар улс орноо сүйрүүлж бсан нь тодорхой болж бна даа. Сайн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Монголд хууль жирийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй болоод 30жил болж байна аа

Зочин
Зочин

Яахав дээ, манай 2 дурак харин хаа очиж тэр сексийн булай үйлдэлд нь оролцоогүй юм байна!? Харин гадаад хариллцаа, гадаад хөрөнгө оруулалт татах санаатай уулзаж байсан ухаантай юм байна?! Гэвч энэ мэтийн сэжигтэй хүмүүстэй хамаагүй харьцах хэрэггүй л юм байгаа юм!!!!

Шударга Ард
Шударга Ард
Reply to  Зочин

оролцсон ч юм бил үү? 3 сая хуудас материал бүгд нээлттэй болоогүй байгаа ш дээ.

Хмаоала
Хмаоала

Оролцох байтугай идэлцэж явсан бол яанаа

Зочин
Зочин

Тарвагадорж гэж нэг хүзүүгүй пидофил хог хичнээн охин бузралсан бол оо

Зочин
Зочин

Тагнуулынхан одоо л ажлаа хиймээр дэ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button