Трамп Барак болон Мишель Обамаг сармагчин болгон харуулсан бичлэг нийтэлснээ өөрөө шүүмжлэв

АНУ-ын Ерөниийлөгч Доналд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ Ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нарыг сармагчин болгон харуулсан бичлэг нийтэлсэн юм. Шүүмжлэл дагуулаад байсан тэрхүү бичлэгийг Цагаан ордон эхэндээ өмгөөлсөн ч дараа нь тэрхүү өмгөөлсөн постоо устгажээ.
Трампаас сэтгүүлч нар тэрхүү бичлэгийг буруушааж байгаа эсэхийг асуухад “Мэдээж би буруушааж байгаа” гэж хариулсан байна. Тэр бичлэгийн эхний хэсгийг л харж төгсгөлийг нь үзээгүй байсан гэжээ. Тэр “Би бичлэгийг эхний хэсгийг л үзсэн. Эхний хэсэг сонгуулийн санал хураалтын машиныг ашиглан сонгуулийг өөрчилж, луйвардаж байгааг харуулсан байсан юм. Тэгээд би тэр бичлэгийг ард түмэнд үзүүлэхээр нийтэлсэн. Хүмүүс бичлэгийг дуустал нь үздэг” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.