Гадаад мэдээДЭЛХИЙ

Такаичи Санаэ ээлжит бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ рейтинг өндөртэй байгаа учир нэгдүгээр сард парламентын доод танхимаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан. Ням гарагт /2026.02.08/ япончууд санал өгч, Санаэгийн Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Сонгуулийн ирц 56.23 хувьтай байжээ. Энэ нь өмнөх парламентын сонгуулиас хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ сонгууль Ерөнхий сайд Санаэ мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд томоохон түлхэц болж өгнө.

Инфляцын түвшин төв банкны зорилтот хэмжээнээс өндөр байгаа явдал болон олон улсад тогтворгүй нөхцөл байдал нэмэгдэж буй үед Санаэ хариуцлагатай хэр нь түрэмгий төсвийн бодлого баримталж, батлан хамгаалан чадамжаа нэмэгдүүлэхийг амласан.

465 гишүүнтэй доод танхимд 310 суудал авбал үнэмлэхүй олонх статустай болно. Либерал Ардчилсан нам тэрхүү босгыг дангаараа давжээ. Дэлхийн II дайн дууссанаас хойш парламентын доод танхимд аль нэг нам үнэмлэхүй олонх статустай болж байгаагүй юм. Одоо парламентын дээд танхим Санаэгийн намын санаачилсан хууль тогтоомжийг эсэргүүцсэн ч гэсэн доод танхимд олонх статустай тул батлах боломжтой боллоо.

Сонгуулийн өмнө ЛАН 198 суудал эзэмшдэг байсан юм. Санаэгийн эвслийн засгийн газрын хамтрагч болох Японы Инновацын нам сонгуулиас өмнө 34 суудалтай байснаа нэг суудлаар ахиулсан юм.

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button