НИЙГЭМНийгэм мэдээ

Таван шар орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажлыг хангажээ. Уг явган хүний гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулах юм байна. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэх юм.

Түүнчлэн гүүрэн гарцад гурван орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих аж. Өөрөөр хэлбэл, явган зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино гэж тооцоолжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button