НИЙГЭМНийгэм мэдээ

Ажилгүй АТГ Монголыг 10 байраар ухраалаа

Олон Улсын "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг бөгөөд өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа. Манай улс авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээр байрт буюу 2024 онд зарлагдаж байсан 114-р байраас 10 байраар ухарсан байна.

Авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгдсэн байна. Манай улстай ижил буюу 124 дүгээр байрт нийт зургаан улс жагссан аж. Үүнд, Беларус, Нигер, Турк, Узбекстан зэрэг улсууд багтжээ.

Дашрамд дурдахад Монгол Улс

  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
  • 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Өөрөөр хэлбэл авлигын төсөөллийн индексээ өнгөрсөн 2024 онд 7 байраар урагшлуулж байсан бол ийн 10 байраар ухарсан нь авлигын эсрэг бодлого, арга хэмжээ муу байгаагийн илрэл.

Дэлхий даяар авлигын түвшин ардчилсан улс орнуудад нэмэгдэж, төрийн удирдлагын чанар буурсантай зэрэгцэн авлига "гаарсаар" байгааг тус байгууллагын өнөөдөр нийтэлсэн 2025 оны Авлигын төсөөллийн индекс-т дурджээ.

Өнөөдөр Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газрыг З.Дашдаваа 2019 оноос хойш удирдаж буй. 2025 оны 4-р сард улираан томилох асуудлыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гаргаснаар түүнийг дахин энэ албан тушаалд нь үлдээсэн юм. Гэтэл өнөөдрийн танилцуулсан авлигын төсөөллийн индексээр бид ийн байр ухарсан нь АТГ-ын хэрэгжүүлж буй бодлогууд авлигыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлэхгүй байна гэсэн үг. АТГ-ын ажилд үндсэндээ дүн тавьчихаж буй хэрэг.

Гэтэл АТГ-ын даргаар ажилласан хугацаанд З.Дашдаваагийн хөрөнгө орлого жил тутам нэмэгдсэнээс авлигын индекс буурсангүй.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бүгд л мэдэж байгаа шүү дээ. АТГ жараахайнуудад эр бар. томчуулыг мартагнуулаад л хаядаг. үр дүн гаргахгүй тэмцээд байхаар ийм л дүн авна шүү дээ

Зориг
Зориг

Татан буулгах хэрэгтэй

М.АМАР настан
М.АМАР настан

Цагдаагийн угшилтай амьтас угаасаа дээдэст долдой гөлөг,ард олонд ширүүвтэр арслан бар маягтай хандана.Авилгын далай тэнгисээс халим,акул барихын оронд жижиг гол горхиноос жараахай шүүгдэнэ.АТГ хэзээ ард түмнийг авилгын дарамтаас салгахыг бурхан мэдэх байх.

Зочин
Зочин

Харваас хөсрий царайтай амьтан, бүтэхгүй ээ!! Оюун-Эрдэнэ өөрийгөө хамгаалахын тулд дахин тоомилсон!!!

Зочин
Зочин

Дашдаваа ч Хүрэлсүхийн л гарын хүн дээ

Зочин
Зочин

Энэ ер нь хэрэггүй байгууллага. Эсрэгээрээ ажилладаг

Зочин
Зочин

Тэмцээд байгаа АТГ буруутай юу аваад байгаа авилгачид нь буруутай юу?

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

Авилгачдыг барь гэж дэгээ,тор,эрх мэдэл,цалин өгсөн биз дээ.Өөрсдөө гараа өргөж хэлээ унжуулаад тарах хэрэгтэй.АТГ-ын торонд сүүлийн үед жараахай биш ЖАРАМХАЙ ордог боллоо.2027 оны хагас жилээр 200 дугаар байранд орохыг ерөөе.

Зочин
Зочин
Reply to  Зочин

АТГ тэмцэх нь үр дүн өгөөгүй эсвэл бүр буурсан гэж ойлгогдохгүй байна уу?

Зочин
Зочин

Энэ гөлгөрийг зайлуулаач, том хулгайчдыг хаацайлсан бууны нохой ш дээ!! Төмөр замын нөгөө 7 тэрбумын хулгайчид дангаар нь хэргийг нь үүрүүлээд цаад том акул эздийг нь авч үлдсэн гээд зөндөө НО бий!!!!¡

Дэл
Дэл

Энд бас нэг үзүүлэлт байгаа хэрэгтэнүүдээ шийтгэл огт өгөхгүй байгаа нь жин дарсан байна даа дээрээс нь хууль шүүхийн байгууллагаа цэвэрлэх цаг нь болсон шүү

Зочин
Зочин

АТГ гэхээсээ шүүхэд их учир байгаа юм. Авилгын хэргүүдийн дандаа хэрэгсэхгүй болгоно. Шүүхийг орвонгоор нь шинэчлэхээс нааш авилгалаас салахгүй ээ

Зочинsuhe
Зочинsuhe

ATG IIN BAITSAAGCH NAR YAVDAG ATM GEED HAA BAIGAA GAZRAA DUUD SHOU NII MONGOO TOLUULDEG GEJ SONSOJ BAILAA UNEN BAIHAA

Зочин
Зочин

odoo ene nohor bolson bhaa yamar huts uhna bish a te chi

уншигч
уншигч

ATG Mongol Ulsiin tuluu ajillakhgui, avligachdiin daalgavar ajllaj baigaa uchir avliga buurakhgui baina

Зочин
Зочин

Жаахан мэдлэгтэй байгаачээ ккк

Зочин
Зочин

Авлигын индексээр 182 улсаас 124-т оржээ! ёстой шившиг, писда нахуй!

Тэтгэвэр
Тэтгэвэр

Дарга нь авилга авхаар энэ газар яах юм бэ. Улстөрчдын тоглоомын газар болсон. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй пизда нарыг зүгээр явуулаад байдаг. Жижиг гаруудыг нь шалгаад ажил хийсэн дүр үзүүлдэг л байгууллага болсон. Ер нь хууль хүчний байгууллагад их цэвэрлэгээ хийх цаг болсон. Нэр цэвэр байж авлигатай тэмцэнэ. Цагдаа, прокурор, шүүх, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, онцгой байдлын газар гэх мэт цаашлаад гааль татвар барилга гээд явна даа. Нэг мөр сайтар цэвэрлэх хэрэгтэй. Тэгэж байж улс хөгжинө.

Зочин
Зочин

Авлигатай тэмцээд байгаа болохоор ухраад байна!!! Авлига байхгүй болчихвол урагшилна !!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button